
Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны шигшээ цувралын дөрөв дэх тоглолтод “Нью Йорк Никс” баг “Сан Антонио Спөрс”-ийг 107:106-аар хожиж цувралыг 3-1-ээр тэргүүлж эхэллээ.
Өнөөдрийн тоглолтыг “Спөрс” 29 онооны илүүгээр тэргүүлж байсан ч тоглолтын төгсгөлд “Никс” оноог 106:105 болгон ойртуулсан. Тоглолтын цаг дуусах 5,7 секундэд Брансоны холын зайн шидэлтийг Ануноби хатгаж цагирагт оруулснаар 107:106-аар “Нью Йорк Никс” ялалт байгууллаа. Ингэснээр цувралыг “Нью Йорк Никс” 3:1-ээр тэргүүлж эхэллээ. Хоёр багийн цувралын тав дахь тоглолт бямба гарагт болно.