
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг ашиглалтад оруулснаар Монгол Улсын төмөр замын экспортыг 30 сая тонноор нэмж, тээврийн өртөг багасна.
Мөн Монгол Улс Ази, Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн хоёр дахь гарцтай болж, экспортын орлого 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэх, ДНБ-ий хэмжээ нэг хүнд ногдох дүнгээр 10 мянган ам.долларт хүрэх боломж бүрдэх тооцоо бий.
Өнгөрсөн оны тавдугаар сард эхлүүлсэн төслийн ажил 10 хувьтай үргэлжилж байна. Одоогоор төмөр замын доод бүтцийн газар шорооны хөрс хуулах, жаазан гүүрийн их биеийн бетон, дөрвөлжин, дугуй хоолойн их биеийн бетон цутгалтыг 13 байршилд хийж, 9.5 км гүүр барихаас 1330 ширхэг шон суурь өрөмдөж, тулгуурын хөндлөн нуруу, завсрын тулгуурыг барьжээ. Мөн 35/10 кВт-ын гурван хэлхээт түр цахилгаан хангамжийг 4 км уртад угсарсан байна.