
ОХУ-ын Чита хотод Оолон улсын хүүхдийн спортын ХII наадмын албан ёсны нээлт өчигдөр боллоо. Наадамд Монгол, ОХУ, БНХАУ-ын нийт 783 тамирчин спортын 10 төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд наадмын хаалт энэ сарын 26-нд болно.
Монгол Улсаас спортын найман төрөлд 11 дасгалжуулагчийн удирдлага дор 76 тамирчин өрсөлдөж байгаа юм.
Нээлтийн ёслолд Монгол Улсыг төлөөлж, БТСУХ-ны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ж.Баасансүрэн оролцлоо. Тэрээр “Олон улсын хүүхдийн спортын наадам нь зөвхөн медалийн төлөө шударгаар өрсөлдөхөөс гадна өөрийн орны еөв соёл, ёс заншлаа харилцан түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах боломжийг тамирчдад олгодог билээ. Энэ наадмаас есвөр үеийн тамирчин та бүхэн спортын замналынхаа эхний гарааг эхлүүлж, насан туршдаа мартагдашгүй олон сайхан дурсамж бүтээнэ гэдэг итгэлтэй байна” хэмээн онцлов.
Наадмын ширээний теннис, жүдо, чөлөөт бөх, шатар, боксын төрлийн тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ.
Энэхүү наадам 2009 онд анх Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болж байсан бол удаах нь 2010 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болж байв. Харин 2019 онд ОХУ-ын Чита хот наадмыг зохион байгуулж байсан бол энэ удаад дахин хүлээн авч байна.
