Даваа гарагт Comex биржийн арилжааны төгсгөлд алтны ханш шинэ дээд амжилт тогтоов. Арванхоёрдугаар сард нийлүүлэгдэх алтны фьючерс үнэ 3722.2 ам.долларт хүрлээ. 

Харин мягмар гаргийн өглөөний арилжаагаар үнэ ялимгүй унаж 3719−3721 ам.долларт хэлбэлзэж байв.

Ийнхүү алтны ханш энэ сард зургаа дахь дээд амжилтаа тогтоож байна. Өмнөх дээд үзүүлэлт долоо хоног ч тэссэнгүй. Өнгөрсөн долоо хоногт унци алт 3705.8  доллар хүрсэн юм.