
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ингэхдээ "Туулын хурдны замын бүтээн байгуулалт ирэх гуравдугаар сарын 15-наас эхэлнэ. 2027 оны долоодугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Зургаан эгнээ, 40 орчим хувь нь гүүрэн байгууламж бүхий, өмнө нь хийгдэж байгаагүй том бүтээн байгуулалт болно.
Трамвайн эхний шугамын тендерийг ирэх хоёрдугаар сарын эхний 10 хоногт багтаан зарлана. ТЭЗҮ-ийг нь боловсруулж дууссан. Степпе аренагаас Сүхбаатарын талбай хүртэл таван минут тутамд явдаг байх юм.
300 мВт-ын хүчин чадал бүхий V цахилгаан станцын барилгын ажлыг энэ онд эхлүүлж, 2028 онд ашиглалтад оруулна.
Нийслэл "Фүлхэм" багтай гэрээ байгуулсан гэдэг мэдээлэл үнэн. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр Монголд зочлох жилийн хүрээнд гэрээ байгуулсан. Гэрээний үнийн дүнгийн тодорхой хувийг нийслэлээс гаргахын Засгийн газраас даалгасан юм. Засгийн газрын шийдвэрээр гэрээ байгуулсан гэсэн үг" гэв.