
Баян-Өлгий аймгийн Алтай болон Өлгий суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоосон. Тэгвэл Завхан аймгийн Онцгой комисс хуралдаж, урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр дараах шийдвэрүүдийг гаргажээ.
Халдварын тархалтыг хумих зорилгоор мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин зөөвөрлөгдөн дамжин тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өвчин бүртгэгдсэн бүс нутгаас зөвшөөрөлгүй отор нүүдлээр орж ирэх мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 15-ны өдрийг хүртэл түр хугацаагаар хязгаарлан, хяналтын пост ажиллуулах аж.
Иймд малчид, иргэдийг,