
Мэргэжлийн боксын рингэнд 14 тулаан хийхдээ нэг ч ялагдаагүй яваа Э.Цэндбаатар WBC холбооны мөнгөн бүсний төлөө тулалдана. Тэгвэл түүний өрсөлдөгчөөр Барбадосын тулаанч Кобия Бриди тодорчээ. Уг тулаан ирэх сарын 1-нд АНУ-ын Мэрилэнд мужийн Хановер хотод болох тов гарсан байна.
Барбадосын тулаанч Кобия Бриди мэргэжлийн боксын замналынхаа анхны бөгөөд цор ганц ялагдлыг 2020 оны есдүгээр сарын 19-нд авчээ. Түүнийг Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Н.Төгсцогт ялж байжээ. Энэ тулаанаас хойш Кобия Бриди таван тулаан хийсэн ч бүгдэд нь ялалт байгуулаад байна.
