
Аргентины хагас хамгаалагч Энцо Фернандес “Челси” багаас “Манчестер Сити”-д шилжин ирсэн нь Английн Премьер-лигийн түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй шилжилт хөдөлгөөнүүдийн нэг болов.
Хэлцлийн үнэ 146 сая еврод /125 сая фунт стерлинг/ хүрчээ. Ингэснээр Премьер лигийн рекорд давтагдсан байна. Учир нь өнгөрсөн онд “Ньюкасл” клуб Шведийн довтлогч Александер Исакийг авахын тулд “Ливерпүүл”-д 146 сая орчим евро төлж байжээ.
Харин өдгөө Аргентины хагас хамгаалагч “МанСити” клубийн түүхэн дэх хамгийн үнэтэй тоглогч болж байна.
Португалын “Бенфика” багаас ирсэн Фернандес 2023 оны нэгдүгээр сараас хойш “Челси”-д тоглож байгаа юм. Өнгөрсөн 2025 болон 2026 оны улиралд тэрээр Английн аварга шалгаруулах тэмцээний 36 тоглолтод оролцохдоо 10 гоол оруулж, 4 удаа оновчтой дамжуулалт өгчээ.
Мөн Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд 2022 онд дэлхийн аварга болж, 2026 онд мөнгөн медаль хүртсэн юм.