
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн буюу зөвшөөрөлгүйгээр зочид буудлын үйл ажиллагаа явуулсан этгээдийг илрүүлжээ. БНХАУ-ын иргэн Gao Linzhong нь Татварын тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зэрэг олон хууль тогтоомж зөрчин ашиг олж, татвараас зайлсхийсэн нь тогтоогдсон байна. Тиймээс түүнийг 2026 оны тавдугаар сарын 12-ны өдөр албадан гаргажээ.