
Хан-Уул дүүргийн 3-р хороо Энгелсийн гудамжинд хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхээр болсон байна. Засварын ажлын хүрээнд маргааш буюу аравдугаар сарын 10-ны 08.00 цагаас 22.00 цаг хүртэл зүүн талын урсгалыг, аравдугаар сарын 11-ний 08.00 цагаас 22.00 цаг хүртэл баруун талын урсгалыг хаахаар болжээ. Иймд иргэд, жолооч нарыг ажлыг ойлгон, өөр замаар зорчихыг Нийслэлийн замын хөгжлийн газраас санууллаа.

