
Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд есдүгээр сарын 15-нд ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 320 дугаар тэмдэгтээр ойн гал түймэр орж ирсэн талаар ОБЕГ мэдээлсэн. Түүнээс хойш Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэрэг, Улаан-Уул сумын мэргэжлийн ангийнхан гурван бүлэгт хуваагдан түймрийн талбайг тойрон зурвас татаж, асч байгаа галыг бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 80 га талбай өртөж шатжээ.