Монгол Улс энэ онд улсын хэмжээгээр 360.7 мянган га-д үр тариа, үүнээс 310.1 мянган га-д улаанбуудай, 17.1 мянган га-д төмс, 16.5 мянган га-д хүнсний ногоо, 144.1  мянган га-д малын тэжээл, 103.7 мянган га-д тосны ургамал, өссөн дүнгээр 7.9 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 650.1 мянган га-д тариалалт хийхээр зорилт тавьсан.

Тариалалт зургаадугаар сарын 13-ны байдлаар улсын хэмжээнд 431.4 мянган га буюу 66.3 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улаан буудай 259.5 мянган га буюу 83.7 хувь, бусад үр тариа 31.3 мянган га буюу 61.9 хувь, төмс 10.2 мянган га буюу 60.2 хувь, хүнсний ногоо 8.4 мянган га буюу 51.2 хувь, малын тэжээл 26.1 мянган га буюу 18.1 хувь, тосны таримал 95.1 мянган га буюу 91.6 хувийн гүйцэтгэлтэй байна.