
Хөлбөмбөгийн ДАШТ-ий I хэсгийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ хэсэгт Франц, Сенегал, Ирак, Норвегийн багууд багтсан. Франц Сенегалыг 3:1-ээр, Норвег Иракыг 4:1-ээр хожиж эхний 3 оноогоо авлаа. Францын багийн ахлагч Килиан Мбаппе хоёр гоол хийж мэргэн буучдын жагсаалтыг бусад таван тоглогчийн хамт тэргүүлж эхэллээ. Мөн Мбаппегийн хөлбөмбөгийн ДАШТ-д оруулсан гоол нь 14 боллоо. Энэ амжилтыг тэрээр ахиулах бүрэн боломжтой.
Килиан Мбаппе 2022 оны ДАШТ-ийг 8 гоолтойгоор тэргүүлж чадсан билээ.