
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Өнгөрсөн баасан гаригт хэлэлцэж эхэлсэн бөгөөд гишүүд асуулт асууж хариулт авсан бөгөөд дараа нь 18 гишүүн саналаа хэлэхээр нэрээ бүртгүүлээд байлаа. Гэвч ажлын цаг дууссан гэдэг шалтгаанаар цөөн хэдхэн гишүүн саналаа хэлсний дараа Байнгын хорооны хуралдааныг завсарлуулсан. Өнгөрсөн даваа гаригт үргэлжлүүлэх гэсэн боловч ирц бүрдээгүй юм.
Саналаа хэлэхээр нэрээ өгсөн гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураалт явуулна.