
COP17-ийн Цэнхэр бүс дэх Монголын павильонд “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монгол орны нийт газар нутгийн 82 хувь нь газрын доройтол, цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртөөд байна. Ус цаг уурын гаралтай аюултай болон гамшигт үзэгдэл жилд дунджаар 67 удаа тохиолдож, давтамж, эрчим нь сүүлийн 10 жилд 3 дахин нэмэгджээ. Сүүлийн 25 жилд эдгээр үзэгдлийн улмаас 601 хүн амь эрсдэж, 30 сая орчим толгой мал хорогдон, 888.9 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна.
Иймд цаг уурын ажиглалт, мониторингийг орчин үеийн технологид тулгуурлан хөгжүүлэх, нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ, эрт сэрэмжлүүлгийн тогтолцоог сайжруулах, хөдөө аж ахуйн цаг уурын мэдээлэлд суурилсан шийдвэр дэмжих бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх шаардлага тулгараад байна.