
Азийн хөлбөмбөгийн холбооны “Challenge League” тэмцээний 2026-2027 оны улиралд Монгол Улсыг төлөөлж “Улаанбаатар” болон “Төв Азарганууд” багууд өрсөлдөх эрхтэй болсон. Тус тэмцээний урьдчилсан шатанд тоглох болсон манай хоёр баг маргааш Тайванийн лигийн 1, 2-р багуудтай өөрийн талбайд тоглох юм.
Монголын хөлбөмбөгийн талбайд болох тоглолт 11:00 цагаас “Төв азарганууд” болон Тайванийн “Tainan City” багуудын тоглолтоор эхэлнэ. Мөн 16:00 цагаас лигийн аварга “Улаанбаатар” баг “New Taipei Hang Yuan” багтай тоглох юм.
Монголын хөлбөмбөгийн талбайд хоёр тоглолтод Азийн хөлбөмбөгийн холбооноос томилогдсон тоглолт зохион байгуулах мэргэжилтнүүд, хяналт шүүгчид ажиллахаар болжээ.
