
Баянзүрх дүүргийн 35-р хорооны нутаг дэвсгэр, Бурхантын ам гэдэг газар баавгай айлын гэр лүү халдаж хүний аминд хүрсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, тус хорооны нутаг дэвсгэрт суурин газраас алслагдмал суурьшдаг айлд баавгай орж, 55 настай эрэгтэй хүний аминд хүрсэн байна. Мөн 40 орчим насны эмэгтэй гэмтэж, биеийн байдал хүнд эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа аж.

Иймд иргэдийг баавгай харсан тохиолдолд аюулгүй байдлаа хангаж, тухайн газраас нэн даруй холдон, холбогдох байгууллагад мэдээлэхийг зөвлөлөө.