
Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтан соёмбо багийн “Урд голын ам” гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 18-ны өдрийн 09:22:01 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 09:28 цагт ООГХ-ээс цахим шуудангаар Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын дарга, сумын багийн Бага сургуулийн захирал болон малчнаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдээлэв.