
Японы мэргэжлийн сумо бөхийн хаврын тэмцээн Осака хотод болж байна. Өнөөдрийн барилдаанд ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн Таканошог давснаар долоо дахь даваагаа авлаа. Мөн озэки Котозакура Охогоор тав дахь даваагаа авсан бол Украины бөх, озэки Аонишики сэкивакэ Такаясүгаар даваагаа ахиуллаа.
Хаврын тэмцээнийг 9 өдрийн дараах байдлаар сэкивакэ Киришима Л.Бямбачулуун, маэгаширагийн 5-с барилдаж буй Котошохо, Гонояама нарын гурван бөх 8 даваа, 1 унаатай тэргүүлж эхэллээ. Харин ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн болон Таканошо нар 7 даваа, 2 унаатай тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.