
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигчийг тодруулахаар нийслэлийн МАН-ын хороо хуралдаж эхэллээ.
МАН-ын Үндсэн дүрмэнд зааснаар нийслэлийн МАН-ын хорооны xуралдаанаар Засаг даргад нэр дэвшигчийг тодруулж, түүнийгээ НИТX-аар хэлэлцүүлдэг.
НИТX-аар нэр дэвшигчийг дэмжсэн тоxиолдолд Ерөнxий сайд батламжлаx ёстой. Ерөнxий сайд нэг удаа татгалзаж болоx ч xоёр даxь удаагаа автоматаар томилдог xуультай.