
Үндэсний Статистикийн Хороо мэдээлснээр энэ оны эхний 10 сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт 45 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс өсжээ.
Тухайлбал, төгрөгийн хадгаламж 3.2 их наяд төгрөгөөр нэмэгдэж, валютын хадгаламж 5.5 их наяд төгрөгт хүрсэн байна. Гэвч хадгаламжийн өсөлттэй зэрэгцэн зээлжилт огцом нэмэгдсэн нь зах зээлийн эрсдэлийг дагуулж эхэлсэн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдэл 44 орчим их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 8.3 их наяд төгрөгөөр өссөн бөгөөд зөвхөн өнгөрсөн сараас 733.6 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Чанаргүй зээл 2.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.1 их наяд төгрөгөөс өсөв.