
Тунис улсад пара тэргэнцэртэй тамирчдын дэлхийн "Гран при" тэмцээн боллоо. 60 гаруй улсын 500 гаруй тамирчид оролцсон тус тэмцээнд Монголын паралимпын хорооны тамирчид амжилттай оролцлоо. Эрэгтэйчүүдийн 100м зайд П.Энхманлай хүрэл медаль хүртлээ. Мөн эмэгтэйчүүдийн F-40 ангилалд зээрэнцэг шидэлтийн төрөлд Д.Саруултөгс мөнгөн медаль эзэн болж хувийн дээд амжилтаа ахиулжээ. Манай тамирчид энэ тэмцээнээс ирэх аравдугаар сард Япон улсад зохион байгуулагдах Азийн паралимпын зуны наадамд өрсөлдөх эрхээ авсан байна.
