
Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн хогийн цэгээс өчигдөр буюу тавдугаар сарын 13-ны 10:40 цагт гарсан хээрийн түймэр гарсан. Уг гал түймэр Монгол Хятадын хилд 16 километр орчим тулж очсон гэдгийг Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газраас мэдээлжээ.
Одоогоор аймгийн Онцгой байдлын газар, Дорнод аймгийн Онцгой байдлын газар Эрдэнэцагаан сумын гал түймэр унтраах, аврах 47-р анги болон Хил хамгаалах байгууллага, иргэд 183 хүн, 32 автомашинтай түймрийн голомтод ажиллаж байна.