
2026 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Хэнтийн нурууны баруун хажуугаас эхтэй Туул, Сөгнөгөр, Хараа, зүүн хажуугаас эхтэй Онон, Балж, Хэрлэн мөн Хангайн нурууны өвөр хэсгээс усжих Буянт, Богд голууд болон Орхон голын адагт усны түвшин өмнөх өдрөөс 10–30 см-ээр нэмэгдсэн байна.
Одоогийн байдлаар Ерөө ,Тэрэлж, Сэлбэ, Туул, Сөгнөгөр, Хэрлэн, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см, Балж, Хүдэр голууд үерийн аюултай түвшинг 5-20 см даван тус тус хүчтэй үерлэсэн хэвээр байна.
Маргааш буюу 27-ны өдөр усны түвшин Туул /Улаанбаатар хот/ 5 см, Туул /Алтанбулаг сум/ орчимд 25 см, Хэрлэн /Өндөрхаан/ орчимд 10 см, Хараа /Дархан/ орчимд 25 см, Онон /Дадал/ орчимд 10см тус тус нэмэгдэх төлөвтэй байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа ард иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голд зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг анхааруулж байна.