
Өнөөдөр нутгийн хойд хагаст, маргааш буюу наймдугаар сарын 28-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг цаг агаарын байгууллагаас анхаарууллаа.
2026 оны наймдугаар сарын 27-ны цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр +11...+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +27...+32 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэрлэн, Халх голын хөндийгөөр +22...+27 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +20...+22 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +22...+24 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +19...+21 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатар: +16 градус дулаан, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байн