
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан өндөрлөлөө. Улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан Б.Бат-Өлзий нар түрүү үзүүр булаалдаж Б.Орхонбаяр түрүүлж, Б.Бат-Өлзий үзүүрлэлээ. Ийнхүү улсын арслан Б.Орхонбаяр 28 насандаа анх удаа улсын баяр наадамдаа түрүүлж даян аварга цол хүртлээ.
Улсын арслан Б.Орхонбаяр 10 даваатай 1024 бөхийн барилдаанд дараах бөхчүүдийг давж түрүүллээ.
1. Залуу бөх Б.Билгүүн,
2. Сумын заан Н.Отгонцоож,
3. Аймгийн начин Б.Батжаргал,
4. Аймгийн заан О.Доржсамбуу,
5. Улсын харцага Д.Бат-Эрдэнэ,
6. Аймгийн арслан Х.Наранбаяр,
7. Улсын начин Б.Түвшинтөгс,
8. Аймгийн начин Б.Сундуйжав,
9. Улсын заан М.Лхагвагэрэл,
10. Улсын заан Б.Бат-Өлзий.
Улсын заан Б.Бат-Өлзий арван даваатай наадамд үзүүрлэн улсын арслан цол хүртлээ. Тэрээр дараах бөхчүүдээр ес давсан юм.
1. Залуу бөх Ш.Ган-Эрдэнэ,
2. Сумын заан П.Жамсран,
3. Аймгийн начин Б.Бадрал,
4. Аймгийн арслан Б.Дэнзэнсамбуу,
5. Аймгийн арслан Ц.Мөнхбаяр,
6. Цэргийн арслан Г.Жамбалдорж,
7. Аймгийн арслан Ө.Батсуурь,
8. Улсын арслан Э.Батмагнай,
9. Дархан аварга Н.Батсуурь.