
Юта мужид 51 жилийн өмнөх хүн амины хэргийг шинэ ДНХ технологиор илрүүлж, алдарт цуврал алуурчин Тед Бандигийн хохирогч болохыг тогтоожээ.
Хохирогч 17 настай Лаура Энн Айм 1974 оны Хэллоуины үдэш алга болж, нэг сарын дараа цогцос нь олдсон байна. Шинжилгээгээр түүний биенээс илэрсэн ДНХ нь Бандигийнх болох нь батлагдсан бөгөөд хэрэг албан ёсоор хаагджээ.

Банди 1974–1978 оны хооронд дор хаяж 30 эмэгтэйг хөнөөсөн бөгөөд 1989 онд цаазлагдсан юм. Тэр эмэгтэйчүүдийг хуурч, тусламж хүссэн дүр эсгэн ойртуулж, дараа нь амийг нь хороож байсан гэдгээрээ алдартай харгис этгээд юм.