
2026 оны дөрөвдүгээр сарын 11-ний 15:10 цагийн байдлаар Дундговь аймгийн Сайнцагаан суманд нөөлөг салхитай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Цаг агаарын аюулт үзэгдэл үргэлжилж болзошгүй учир,
-Гэрээс аль болох гарахгүй байх
-Бага насны хүүхэд, өндөр настанг харгалзах хүнгүйгээр гадаа явуулахгүй байх
-Мал сүргээ ойрхон бэлчээж, төөрөх, уруудах эрсдэлээс сэргийлэх
-Тээврийн хэрэгслээр зорчихдоо гэрлээ асааж, хурд тохируулан, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох
-Гал түймрийн аюулаас сэргийлж ил гал гаргахгүй байхыг Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газраас анхаарууллаа.