
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат" Бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах эрх зүйн зохицуулалтыг дэмжиж буйгаа өмнө нь илэрхийлсэн. Манай зөвлөлийн хуулиар хүлээсэн чиг үүрэг бол иргэд олон нийтийнхээ эрх ашгийг хүргэх, хамгаалах үүрэгтэй. Иймд бид иргэдээ төлөөлөн тус хуулийн эрх зүйн зохицуулалтыг дэмжиж буйгаа дараа байдлаар илэрхийлж байна. Энэ хүрээнд, олон нийтийн зөвлөл УИХ-ын и-платформ дээр тус хуулийг хэлэлцэхийг дэмжиж өргөдөл гаргасан. Улмаар Сүхбаатарын талбайд гуравдугаар сарын 15-ны өдөр 11 -15 цагийн хооронд хуулийг дэмжиж байгаа иргэдээс санал авч, гарын үсэг цуглуулна. Мөн иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлч, нийгэмд шүгэл үлээдэг иргэдийн төлөөлөлтэй уулзаж хэлэлцүүлэг өрнүүлэх болно" гэв.