
Азарбайжаны Баку хотод болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд О.Шинэбаяр Словенийн жүдоч Херкович Нийст ялагдан тэмцээнээ дуусгалаа. Харин эмэгтэйчүүдийн 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, 2025 оны ДАШТ-ий хүрэл медальт Б.Ганхайч нар барилдаж байна.
ДАШТ-ий хошой хүрэл медальт, саяхан өндөрлөсөн Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн Л.Энхрийлэн С хэсгийг тэргүүлсэн. Мөн Б.Ганхайч А хэсэгт багтсан бөгөөд манай бөхчүүд шөвгийн наймд үлдлээ.
Медалийн төлөөх барилдаан 22:30 цагаас эхэлнэ.