.jpg)
Хаваржилт хүндэрсэн Дорнод аймгийн Халхгол суманд үүссэн гамшгийн хор уршгийг арилгахаар Зэвсэгт хүчний 327 дугаар анги болон Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 329 дүгээр салбарын нийт 30 гаруй цэргийн алба хаагч 4 нэгж техниктэйгээр хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажиллаж байна.
Гурван багийн чиглэлд нийт 16 машин 65 хүн ажиллаж байгаа бөгөөд малчдын хашаа хороо янзлах 66 айл хүсэлт ирүүлснээс 63 янзалж дуусгасан аж.