
Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт 2026 оны нэгдүгээр сарын сарын 5-ны шөнийн 23.58 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Орон нутгийн зарим иргэд, малчдад газар хөдлөлийн чичирхийлэл сулхан мэдрэгдсэн байна. Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, малд учирсан хохирол бүртгэгдээгүй талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.