
Америкийн хамгийн нэр хүндтэй бүжгийн реалити шоу болох “Dancing with the Stars”-ийн 35 дахь улирал эхлэх гэж байна. Энэ удаад тус шоунд жүжигчин, хөгжимчин, спортын болон телевиз, цахим медиагийн оддыг нэр дор цуглуулжээ. Шинэ улиралд оролцогсдын нэрсийг зарласан бөгөөд жүжигчин Жулия Стайлс, Женна Дтюан, Харри Шам Жуниор болон “Hanson” хамтлагийн Тейлор Хэнсон, алдарт тогооч Жиада Де Лаурентис нар олны анхаарлын төв байна.
Энэ улирлын өөр нэг онцлог нь тус шоунд өвлийн олимпын уран гулгалтын аварга Амбер Гленн, паралимпын өндрийн харайлтын аварга Эзра Фреч нар мэргэжлийн бүжигчидтэй хослон тайзан дээр гарахаар болсон хэрэг юм.
Шинэ улирал энэ сарын 15, 16-нд эхлэх агаад "ABC" болон "Disney+" сувгаар цацагдана. Харин шоуны хөтлөгчөөр Альфонсо Рибейро, Жулианна Хоу, шүүгчээр Кэрри Энн Инаба, Бруно Тониоли, Дерек Хоу нар эргэн ирэх аж. Ийнхүү шоуны 35 дахь улирал 1990-ээд оны кино, телевизийн дурсамжийг сэргээх оддоос эхлээд олимпын аваргууд, реалити шоуны алдартнууд хүртэл өөр өөр ертөнцийн хүмүүсийг нэг тайзан дээр уулзуулж байна.