
"Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгах нэг сарын хугацаатай сургалт өгнө" хэмээн иргэдийг залилсан гэх гомдол, мэдээлэл ЦЕГ-т бүртгэгджээ.
Гомдол, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Б нь "Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгах нэг сарын хугацаатай сургалт өгнө" гэх нэрийдлээр нэр бүхий иргэдээс нийт 6 сая 754 мянган төгрөг залилж, хохирол учруулсан байна.
Дээрх хэргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар шалгаж, холбогдох ажиллагааг явуулж байна.