Улаанбаатарт өнөөдөр их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +31…+33 градус дулаан.

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +22…+27, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +32…+37, бусад нутгаар +28...+33 градус дулаан.