Дорнод аймгийн Халх гол сумын Ташгай багийн нутагт энэ сарын 13-нд хээрийн түймэр гарсан тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халх гол сум дахь 62 дугаар ангийн алба хаагчид хээрийн гал түймрийг өчигдөр орой 19:30 цагт бүрэн унтраажээ.