ЕХ-ын Гадаад бодлогын тэргүүн Кая Калласын "Украин дахь сөргөлдөөн хоёр жил үргэлжилнэ" гэсэн үгийн хариуд Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн дээд сургуулийн профессор Александр Перенджиев дараах тайлбарыг хийжээ. "Тодорхой утгаараа сөргөлдөөн энэ жилдээ дуусахгүй гэсэн Кая Калласын бодол зөв. Донбасс, Запорожья, Херсон мужийг чөлөөлөхөөс гадна Николаев, Одесса хотуудыг авна гэж тооцвол үнэндээ 2027 он хүртэл гэсэн дүр зураг харагдаж байна" гэж Перенджиев хэллээ.
Түүний үгээр, өрнөдийнхөн бүх тэмцэл өмнө байгааг ойлгож буй аж. "Украины зэвсэгт хүчин төдийгүй Европ болон барууны хамтын нийгэмлэгийн бүх ангиудыг ялах төлөвлөгөө энэ онд хэрэгжинэ. Энэ хүчин оны эцэс гэхэд ноцтой ялагдал хүлээж магадгүй" гэж улс төр судлаач үзэж байна.