
Япон улсын Нагоя хотод болж буй Азийн зуны спортын пара наадам бямба гарагт өндөрлөнө. Энэ наадамд Монгол Улсын суугаа волейболын эмэгтэй баг оролцож байна. Манай волейболчид өнөөдөр 5-р байрын төлөө БНСУ-ын багтай тоглоно. Энэ тоглолт Улаанбаатарын цагаар 16:00-с эхэлнэ.
Монгол Улсын эмэгтэй баг БНХАУ, Ираны багтай тоглож хожил авч чадаагүй юм. Улмаар сүүлийн тоглолтoo БНСУ-ын багтай хийхээр боллоо.
Азийн наадмын хагас шигшээд тоглолтод БНХАУ, Тайланд, Япон болон Ираны багууд шалгарлаа. Медалийн төлөөх тоглолтууд маргааш болно.
