
Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургуулсан төмс, хүнсний ногоогоор хангах, өвөл, хаврын улирлын хэрэгцээнд нөөцлөх, нөөшлөх боломжийг бүрдүүлэх, хүнсний ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг наймдугаар сараас эхлэн есөн дүүргийн 18 байршилд зохион байгуулж байна.
Хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа ирэх сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.
