Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд амьдарч буй айл өрх, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын халаалтын зуух, түлшний хэрэглээ, угаарын хий мэдрэгчийн ажиллагаанд тооллого, хяналт шалгалт хийх ажлын хэсэг хуралджээ. Улмаар,
Хатуу болон ахуйн хэрэглээний хийн түлшний борлуулалтын цэгүүдэд шалгалт хийж, айл өрхийн угаарын хий мэдрэгчийн ажиллагаа, зуухны бүрэн бүтэн байдал, түлшний хэрэглээг хянах,
Дулаан, эрчим хүч үйлдвэрлэх, түгээх чиглэлээр уурын болон усан халаалтын зуух ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн түлшний хэрэглээ, зуухны ашиглалтын байдлыг шалгах,
Хатуу түлшний үйлдвэр, агуулах, борлуулалтын цэгээс дээж авч, дотоод болон олон улсын итгэмжлэгдсэн хөндлөнгийн лабораториор шинжлүүлэн дүгнэлт гаргахыг тус тус үүрэг болгосон байна.
Эдгээр арга хэмжээ нь хатуу түлшний чанар, стандартыг мөрдүүлэх, зуухны аюулгүй ажиллагааг хангах, түлшний зохистой хэрэглээг төлөвшүүлэх, угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой аж.