Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж дараах хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа.
Хөдөлмөрийн баатар цолоор Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин, гавьяат малчин, алдарт уяач Ц.Шинэн, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон нарыг шагнав.

Ардын багш цолоор гавьяат багш Б.Барамсай, Ардын жүжигчин цолоор урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдан, Ардын уран зохиолч цолоор яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн А.Төмөр-Очир нарыг шагнав.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор ШУА-ийн гишүүн, Ач анагаах ухааны их сургуулийн Төгсөлтийн дараах сургалт, судалгааны албаны дарга Б.Бурмаажав, МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхмийн профессор, доктор Н.Батхүү нарыг шагналаа.
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор "Мөнгөн мод" сургалтын төвийн багш, зураач Н.Баатаржав, "25-р суваг" телевизийн улс төрийн тоймч, сэтгүүлч Г.Мөнхтуул нарыг шагнав.
Гавьяат эдийн засагч цолоор "Барс" группийн ерөнхийлөгч "Монгол шуудан" компанийн ТУЗ-ийн гишүүн Ч.Амарбаатар, гавьяат уурхайчин цолоор "Тавантолгой" ХК-ийн нүүрсний уурхайн уурын зуухны ахмад механикч Б.Батсайхан, гавьяат нисгэгч цолоор МИАТ ТӨХК-ийн нисгэгч П.Баатар, хүний гавьяат эмч цолоор "Өөжин мед" үр шилжүүлэн суулгах төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Д.Амаржаргал нарыг шагнасан юм.
Гавьяат багш цолоор МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхмийн профессор, доктор Г.Нарантуяа, гавьяат жүжигчин цолоор "Камертон" хамтлагийн ахлагч, дуучин "В продакшн" ХХК-ийн үүсгэн байгуулагч, төрийн соёрхолт Д.Болд, "Камертон" хамтлагийн гишүүн дуучин, "Хос дэлхий" ХХК-ийн захирал Л.Ган-Эрдэнэ нарыг шагналаа.


Гавьяат тамирчин цолоор улсын аварга Г.Эрхэмбаяр, холимог тулааны спортын тамирчин М.Нандин-Эрдэнэ нарыг шагнав.


Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор "Хан богд кашмер" ХХК-ийн үйлдвэр хариуцсан захирал З.Ууганбаяр, "Сод монгол" ХХК-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Бямбажав, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн ахмад инженер Д.Батцэрэн нарыг шагнасан юм.
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор "Эрдэнийн гоёл" ХХК-ийн захирал, зураач, дархан Я.Эрдэнэбаяр, Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач Э.Мөнхбаяр нарыг шагналаа.