
Цаг уурын байгууллагаас өнөөдөр, маргааш ихэнх нутгаар цасан шуурга шуурахыг анхаарууллаа. Өнөө шөнө Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд хэсгээр, маргааш буюу энэ сарын 26-ны өдөр Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Иймд иргэд, малчид, тээвэрчдийг цаг агаарын мэдээллийг цаг тутамд авч байхыг санууллаа.