
Монголын хөнгөн атлетикийн тамирчид Тайваньд болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцож нэг мөнгөн медаль хүртлээ. Зургаадугаар сарын 6-7-ны өдрүүдэд болсон "New Taipei City Athletics Open 2026" тэмцээний эмэгтэйчүүдийн гурвын харайлтын төрөлд Э.Оюундарь 12,57м харайн дэд байранд орж медалийн тавцанд зогслоо. Мөн 100 м, 400 м зайд О.Зулхүү, Ц.Мөнххэрлэн, С.Идэрхүү нар хувийн амжилтаа ахиулжээ. Энэхүү нээлттэй тэмцээнд дасгалжуулагч А.Амгалан, Г.Жанцандорж нарын удирдлага дор баг тамирчид оролцлоо.