
Тайланд улсад гүйлтийн тэшүүрийн “FIS Roller Ski Asiаn Championships” тэмцээн болж байна. “Kaeng Krachan-2026” тэмцээнд 14 орны 90 гаруй тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсын гүйлтийн цанын шигшээ баг бүтэн багаараа оролцож байна.
Тэмцээний эхний өдөр болсон 12,5 км тэшилтийн төрөлд Б.Ачбадрах 4-р байр эзэлсэн бол О.Золбаяр 14-р байрт орлоо. Мөн эмэгтэйчүүдээс Э.Ариунтунгалаг мөн 4-р байр, Б.Номин-Эрдэнэ 9-р байр эзэллээ. Харин залуу тамирчин Н.Нандинцэцэг замаа дуусгаж чадаагүй байна.
Энэ удаагийн тэмцээн маргааш 1,3 км зайд холимог баг, нөгөөдөр 15 км зайн уралдаанаар өндөрлөнө.