
АНУ-ын Төрийн департамент Мексикт UH-60M Black Hawk загварын нисдэг тэрэг худалдахыг зөвшөөрчээ. Уг хэлцлийн урьдчилсан өртөг 1.08 тэрбум ам.доллар гэж мэдэгдлээ.
Худалдах нисдэг тэрэгний үндсэн гүйцэтгэгчээр Lockheed Martin компанийн охин компани болох Sikorsky ажиллана гэдгийг АНУ-ын Төрийн департамент мэдээлсэн байна.