
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд есдүгээр сарын 20-ны өдөр хээрийн гал түймэр гарчээ. Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумын мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж, мөн өдрийн 17:20 цагт цурамд оруулсан байна. Улмаар 18:30 цагт бүрэн унтрааж, Цагаан-Овоо сумын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 1040 га талбай өртсөн гэдгийг ОБЕГ мэдээллээ.