
Португалын Лиссабон хотноо 20 дахь удаагаа зохион байгуулагдаж буй "LEFFEST" олон улсын кино наадам өнөөдөр нээлтээ хийв. Арваннэгдүгээр сарын 6–15-ны хооронд үргэлжлэх уг наадмыг найруулагч Жеймс Грейгийн "Paper Tiger" киногоор эхлэх аж.
Энэ удаагийн наадамд найруулагч Ларс фон Триер, Өмнөд Солонгосын Ли Чан Дун, Португалын Тиаго Гедеш нарын уран бүтээлийг тусгай хөтөлбөрөөр толилуулахаар болжээ.
Мөн Кристиан Мунжигийн "Fjord", Ли Чан Дуны "Possible Love" зэрэг бүтээлийг үзэгчдэд хүргэхээр зэхсэн байна.