
Засгийн газраас говийн бүсийн уурхайнуудын цахилгаан эрчим хүчний хэрэгцээг найдвартай хангах, импортын хамаарлыг бууруулах зорилгоор сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих нээлттэй үнийн дуудлага худалдаа зохион байгууллаа.
Нээлттэй үнийн дуудлага худалдаанд “МСS Интернэйшнл”, “Нэт Зеро Тек” болон “Өвөр Монголын Эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаа” компаниудын түншлэл ялалт байгууллаа.
Эрчим хүч нийлүүлэх үнийн дээд хязгаар нь 9.7 цент/кВт.цагаар тогтоосон бөгөөд “МСS Интернэйшнл”, “Нэт Зеро Тек” болон “Өвөр Монголын Эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаа” компаниудын түншлэл 7.90 ам.цент/кВт.цаг үнээр ялллаа. Ялалт байгуулсан хувийн хэвшил хоёр жилийн хугацаанд өөрийн хөрөнгөөр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг барьж ашиглалтад оруулах юм. Нийлүүлэх эрчим хүчний хэмжээ жилд 1.3-1.7 тэрбум кВт.цаг байх ажээ.