
17 хүртэлх насны дэлхийн шилдэг 2700 гаруй залуу тамирчид өрсөлдөх залуучуудын зуны олимпын наадам ирэх аравдугаар сард Сенегалд болно.
“Дакар-2026” наадамд Монгол улсаас 10 тамирчин оролцох эрхээ аваад байна. Тодруулбал, сагсан бөмбөг, усанд сэлэлт, жүдо, дугуйн спорт, элсний бөхний төрөлд манай тамирчид өрсөлдөхөөр болжээ.
Залуучуудын зуны олимпын наадам Африк тивд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна. 200 хоногийн дараа нээлтээ хийх наадам Сенегалын Дакар, Диамниадио, Сали гэсэн гурван хотод зохион байгуулагдана.