АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канад, Бразил, Энэтхэг, Тайваниас импортлох бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах тухай зарлигт гарын үсэг зурсны дараа Америкийн хөрөнгийн зах зээлийн индексүүд огцом унажээ.
Арилжааны мэдээллээс үзвэл, "Dow Jones Industrial Average" индекс 633.77 нэгж буюу 1.44 хувиар буурснаар 43,491.55 нэгж, "S&P 500" индекс 107.59 нэгж буюу 1.70 хувиар буурч 6,231.80 болжээ.
Мөн "Nasdaq" индекс 483.70 нэгж буюу 2.29 хувиар буурсан байна. Харин "Уолл Стритийн" CBOE хэлбэлзлийн индекс ойролцоогоор сүүлийн зургаан долоо хоногийн хугацаан дахь дээд цэгтээ хүрч 20.66 нэгжээр өсжээ.
Тарифаас гадна АНУ дахь ажлын байрны өсөлтийн талаарх статистик тайлан таамаглаж байснаас доогуур гарсан нь Америкийн эдийн засаг сулрахвий гэсэн болгоомжлолыг төрүүлсэн байна.
АНУ-ын Хөдөлмөрийн яамны мэдээлснээр өнгөрсөн сард ажил олгогчид ажлын байрны тоог ердөө 73 мянгаар нэмэгдүүлсэн нь таамаглаж байснаас (115 мянга) илт цөөн байв.